各言語

Гадаад эцэг эхтэй хүүхдүүдэд зориулсан, Ном унших клуб.

Гадаад эцэг эхтэй хүүхдүүдэд зориулсан, Ном унших клуб.

Бидний үйл ажиллагааны гол хэсэг нь Гадаад эцэг эхтэй хүүхдүүдэд зориулж, Тэдгээр хүүхдүүдэд ном уншиж өгөх ажилтныг илгээх явдал юм.

Айчи аймагт Япон хэлний туслалцаа үзүүлэх хэрэгтэй , Гадаад хүүхдүүд 9000 орчим/2018 оны 5 сарын байдлаар /амьдран суугаа бөгөөд энэ тоо нь Улсын хэмжээнд 1-рт байгаа юм.Эх хэл нь ч, Япон хэлний чадвар нь ч хангалттай сайн биш байгаа болохоор суралцах явц болон хүмүүстэй харилцах тал дээр хэцүү зүйл ихээр ажиглагдаж байгаа юм.Япон хэл болон хэлний сургалтыг дэмжих байгууллагууд нэмэгдэж байгаа ч үйл ажиллагааны хувьд үр дүн гарсан гэж хэлэхэд хэцүү нөхцөл байдалтай байна.

Бид гадаад эцэг эхтэй хүүхдүүдийн эрүүл саруул өсөж торниход бага наснаас нь эхлэн ном уншиж өгөх нь маш чухал үүрэгтэй юм. Ялангуяа зурагтай ном нь унших үйл ажиллагааны хаалга гэж үзэж байна.Яг одоогийн байдлаар Эх хэл нь Япон хэл нь биш хүүхдүүдэд зориулсан Ном унших үйл ажиллагаа хангалттай биш байгаа бөгөөд үйл ажиллагаа ч бүрэн бүрдээгүй байгаа.

Бидний үйл ажиллагаа нь Гадаад эцэг эхтэй хүүхдүүдийн хэлний чадварыг дээшлүүлэх, хүүхдийн төсөөлөн бодох ертөнцийг баяжуулан, бие даасан хувь хүн болж төлөвшихөд туслах байх гэж найдаж байна.

Үйл ажиллагаанууд:

Гадаад эцэг эхтэй хүүхдүүд явдаг сургуулиудад очиж, ном уншиж өгөх үйл ажиллагаа явуулдаг. Үүн дотроо /Ниа Ниа/ -муурны дуугарахыг хэлж байгаа үг, /фүа фүа /- зөөлөн хөвсгөр гэсэн үг, гэх мэтчилэн Япон хэлэнд л гарж ирдэг Юмсын дуу авиатай адилтган гарсан үгсийг Зурагт номноос сонирхолтойгоор зааж өгдөг.

Японд амьдардаг Бразил хүүхдүүд суралцдаг сургуульд очиж ажилладаг. Биеээрээ үйл хөдөлгөөнийг дуурайн ном уншиж өгөхөд хүүхдүүд их дуртай. Дараа нь хүүхдүүдээр өөрсдөөр нь ном сонгуулан дуртай номыг нь уншиж өгнө. Мэдээж хүүхэд бүрийн суралцах үйл явц өөр өөр боловч бага наснаас нь Япон хэлэнд чихийг нь дасгавал хэрэгтэй болов уу гэсэн үүднээс юм. Мөн эх хэл болох Португал хэлийг нь ч чухалчилж, Португал хэлний ном ч авч очдог.

Сайн дураар ажиллах хүнийг элсүүлнэ.

Contact